Tuesday, March 23, 2010

Дэлхийн түүх

Уншигч бидний оюуны санд үнэтэй хувь нэмэр оруулж, ширээний ном болж чадахуйц “Дэлхийн түүх” хэмээх гайхамшигт номыг “Монсудар” хэвлэлийн газар Английн“Dorling Kindersley” хэвлэлийн газартай хамтарч монгол хэл дээр хэвлэн гаргасан нь хүний мичин өвөг дээдсээсээ буюу 4.5 сая жилээс эхлээд өнөө үеийн 2007 оны үйл явдал хүртэл хамарчээ.
Дэлхийн сонгодог зохиолууд,бизнес эдийн засаг, нийгэм улс төр , уламжлалт соёл, танин мэдэхүй гээд бүх насныханд зориулсан олон төрлийн шилдэг зохиолуудыг эрхлэн гаргаж, монголчуудынхаа оюуны цангааг тайлахад томоохон хувь нэмрээ оруулж байдаг тус хэвлэлийн газрынхан энэ номынхоо нээлтийг улс төрч, урлаг соёлын нэрт мастерууд, эрдэмтэн зохиолчид гээд бичгийн мэргэдээ төрийн өндөрлөгтэйгөө нэгэн танхимд хамт урьсан нь олны анхаарлыг татаж байлаа. Мөн энэ үеэрээ тус хэвлэлийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэлх 10-гаруй жилийн хугацаанд бүтээсэн үе улирах тусам үнэт чанараа хадгалж, өдгөөг хүртэл хүн төрөлхтөний оюуны цангааг тайлсаар байгаа монголын болон дэлхийн уран зохиолын 70 гаруй боть ном, Монгол хэлний тайлбар толь, Английн Охфорд, Германы Понс зэрэг компаниудтай хамтран бүтээсэн англи, герман толь , гадаад хэлний сурах бичиг, монголд анх удаа хэвлэсэн 1:500000-ын масштабтай 34-н хуудас газрын зураг, Монголын болоод Дэлхийн шилдэг үлгэрүүд, Мадоннагийн үлгэрүүд гээд олон арван бүтээлүүдээ дэлгэсэн нь номын хорхойтнуудынхаа мэлмийг баясгалаа.
Мөн жил бүр уламжлал болгон шилдэг орчуулагчид хүртээдэг “Алтан гүүр” шагналаа нийгэм улс төрийн сэдвээр олон арван өгүүлэл бичиж туурвин сонинуудаас оны шагнал удаа дараа хүртэж байсан, Нобелийн шагналт философич Бэртран Расселийн “Өрнийн мэргэн ухаан”, “Оксфорд”Англи-Монгол толь, Дэвид Боазын “Либертарианизм”, Эйн рандын “Эх сурвалж, мөн нээлтээ хийж буй” “Дэлхийн түүх” номны орчуулагч, Ерөнхий редактор хийж, орчуулгын олон арван бүтээлээрээ уншигч олонд танил болсон Балдандоржийн Батчулуунд олгосон болно. Сая төгрөгний мөнгөн шагнал дагалдуулан олгодог энэ шагналаа орчуулгын даацтай бүтээл туурвисан олон арван орчуулагчдаа цаашид уламжлал болгон өгөх юм байна.
“Дэлхийн түүх” хэмээх энэ ном нь товчхондоо бол өнгөрсөн үеийн тухай бидний үзэл бодлыг өөрчлөн хөгжил дэвшил, үйл явцыг бүхий л талаас нь авч үзэн түүхийн голлох үйл явдал, үндсэн үзэл санаа, улс төрийн хүч , гол үүрэг гүйцэтгэсэн хувь хүн , технологийн хувьсгал зэргийг нээн харуулжээ. Жинхэнэ бодит үнэнийг таниулсан, няцаагдашгүй, найдвартай мэдээлэл бүхий энэ ном нь өнөөдрийн нөхцөл байдалд бид хэрхэн хүрч чадсан бэ? гэдгийг харуулах бүрэн хэмжээний лавлагаа гэж онцолж байгаа орчуулагчид онцолж байлаа.

0 comments:

Post a Comment